Улсын аварга Н.Батсуурьт дэд хурандаа цол олгожээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга болсон билээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэсэн байна. Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын тушаалаар Н.Батсуурьд дэд хурандаа цол олгожээ.
Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд дөрвөн удаа шөвгөрсөн бөгөөд 2014 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан юм. Тэрбээр 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ