Триатлоны улсын аварга энэ сарын 27-нд Өгий нуурт болно

Триатлоны УАШТ-ийг Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь Монгол оронд шинээр хөгжиж байгаа Триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, “Жакарта Палембанг-2018” Азийн зуны спортын XVIII наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Тэмцээнд элит эрэгтэй, эмэгтэй төрөл буюу мэргэжлийн тамирчид болон 18-аас дээш насны сонирхогчдын ангилалд тамирчид өрсөлдөнө. Мөн энэ жилийн тэмцээнд шинэ төрөл нэмэгдсэн бөгөөд энэ нь мини триатлон буюу бага насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээн юм.Түүнчлэн уламжлал ёсоор тэмцээний сүүлийн өдөр гүйлт–усанд сэлэлт–гүйлт буюу Акуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ