Гадаа +25 градус хүрсэн үед машинд 45-55 градус хүрдэг

Өнгөрсөн долоо хоногт Тэрэлж орчимд нялх хүүхдээ автомашин дотор цоожилж үлдээснийг иргэд нийлэн гаргаж авсан талаар мэдээлэл гарсан. Хүүхдийг автомашин дотор хэрхэвч үлдээж болохгүй. Учир нь зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг.

Жишээлбэл, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул хүүхдээ автомашиндаа үлдээхгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ