Утаагүй түлш хийх нэрээр хус модыг дуусгах вий

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хус модыг шатааж утаагүй түлш гаргах гэнэ. Энэхүү хус мод шатааж утаагүй түлш гаргах ажлыг “Нармон” ХХК хийх гээд бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Тус компани хус модоо шатаах тогоо бариад эхэлсэн аж. Нэг тогоонд 5 тонн хус мод шатаах юм байна. Харин нутгийн иргэдийн хувьд энэхүү ажлыг эсэргүүцэж эхлээд байна.
Нармон ХХК-ийн эзэн Хүрэлбаатар нутгийн иргэдтэй уулзахдаа “Надад аятайхан газар өгөөгүй, хогийн цэг зааж өгсөн. Би аль нэг намын гишүүн биш. Би төрчихсөн бизнесмен хүн. Би ашиг бодож энд ирээгүй. Миний шатаагаад гаргасан нүүрсийг Улаанбаатар хот уруу авна гэдэгт эргэлзэж байна. Нийслэлд утаагүй түлш хэрэгтэй байгаа. Хэрэв хийсэн түлшийг минь нийслэлийнхэн худалдаж авахгүй бол би шатна. Та нар хяналтаа тавиад ойгоо цэвэрлээд модоо аваад ирж болно. Харин манайхаас нэг ч хүн ой мод уруу явахгүй. Өвөл, зунгүй ажиллана. Би та нарт орлого оруулах гэж ирсэн. Хусны нүүрс болон утаагүй түлшийг гаргана. Би ч гэсэн та нартай адилхан үүнийг яаж хийхийг мэдэхгүй. Урд хөршөөс мэргэжилтэн авч ирж хийнэ. Борлогдох юм бол бид баярлах ёстой” гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ