Галзуу чоно хүүхэд ноцжээ

Чоныг тухайн өдөр нь устгасан бөгөөд сумын малын эмч тус чононоос дээж авч, аймгийнхаа Мал эмнэлгийн Ариун цэврийн лабораторид долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ.
Одоогийн байдлаар тус сумын Засаг даргын захирамжаар "Тахилтын хөндлөн"-д хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж. Чононд ноцуулсан хүүхдийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Зооноз өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд хамруулан, харъяа сумын эмнэлэгт эмчилж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ