Цэцэрлэгт шинээр элсэж буй хүүхдүүдийг цахимаар бүртгүүлэхдээ анхаарах зүйлс

Энэ жил шинээр элсэх хүүхдүүдийг бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийг хүргэж байна.
- 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарна.
- Шалгах товчийг дарснаар таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
- Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
- Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
Б. Цахим элсэлт:
- Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
- “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
- “Цахим элсэлт”-ийн үр дүнгээр цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, БСШУ-ны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.
- Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ
- Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд;
- Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд;
- Шинээр элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно.
“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах - “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
- Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;
- Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;
СЭТГЭГДЭЛ БИЧИХ