З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Эл хэргийг дэнслэх шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилжээ. Улмаар шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 6-н болгосон тухай мэдээллийг албан эх сурвалж өглөө.
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутгаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ