Цогтцэцийд мөндөр орж, уруйн үер буужээ

Өнгөрсөн мягмар гаригийн 16:30-16:40 цагийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Салхин сэнс” буюу сумын төвөөс урд зүгт 23 км-т мөндөр орж, уруйн үер буужээ.
Үерийн улмаас 91-80 ӨМӨ улсын дугаартай “Хондо Пит” загварын суудлын автомашинтай хоёр зорчигч үерт автсан, мөн багийн “Эхэн хадан-Ус” гэдэг газар нэг хүн мотоциклтой зорчиж яваад үерийн усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 18:45, 19:30 цагуудад тус тус хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 54 настай, эмэгтэй Б, 4 настай, эмэгтэй А нарыг 18:47 цагт, мотоциклтой зорчиж явсан 15 настай, эрэгтэй Ө-г, 21:14 цагт тус тус аюулгүй газарт гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ