Монгол ноосны үнэ Шинэ Зеланд ноосны үнээс хоёр дахин илүү байна

Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд хамтран Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан ХХААХҮЯ-ны хурлын танхимд19-ний өдөр  мэдээлэл хийсэн билээ.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд энэ оны зургаадугаар сард хонины ноосыг самнах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гаргасан байна. 

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран уг саналыг судалж үзээд угаасан ноосны 0.32 хувийн шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлэх, самнасан ноосны шимтгэлийг 0.2 хувь болгож бууруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр нэг килограмм ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм. Энэ нь ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортод гаргахыг дэмжсэн шийдвэр боллоо гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ