Хотын менежер Т.Гантөмөр олны нүдэн дээр зураглаач залууг зодож танхайрчээ

Өнөөдөр 12:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр Д.Сарангэрэл сайдтай хамт хүрэлцэн ирсэн Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож, дарамталсан байна. Тухайн үед зураглаач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт "Та жаахан зай тавиад өгөөч" гэсэн шаардлага тавьтал Т.Гантөмөр менежер зураглаач залууг цохиж зодсон  талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээллээ.

Энэ талаар хотын менежер Т.Гантөмөр нэгэн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Сошиал дээр тийм юм явж байна гэж над руу сая хэллээ. Би хүн зодоогүй ээ. Над руу л тэр залуу давшлаад байсан. Тэгээд тэр залууг холдуулсан. Миний хажууд өчнөөн хүн байсан, тэд харсан байгаа. Би яг одоо ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж байна. Хамт явсан Билгүүн гэдэг залууг та нартай холбож өгье. Гүтгээд байгаа хэвлэлүүдийг шүүхэд өгнө” гэжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ