Д.Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадам болно

        Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд энэ сарын 27-29-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, түүний  нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болсон байна. Яруу найргийн наадам энэ сарын 26-нд Дорноговь аймгийн “Соёмбо” цогцолборт болно.
Говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ард Дулдуйтын гэрт мэндэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ