Энэ жилийн наадмаар орон нутгийн замд 45 хүн амь насаа алджээ

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын байдлаар зам тээврийн осол, гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Өнгөрсөн наадмын үеэр орон нутгийн замд нийт 45 хүний амь нас хохирсон байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар өссөн байна. Орон нутагт хүний амь нас хохирсон хэргийн зарим үзүүлэлтүүдийг аймгаар нь авч үзвэл:

Онхолдох хэлбэрээр: Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл аймагт ихээр гарсан нь тухайн аймгууд нь шулуун үргэлжлэсэн урд замд жолооч хэт их ядрах, зүүрмэглэх, анхаарал сулрах зэргээс болж осол гарах үндэслэл болж байна.

Хурд хэтрүүлэх:
Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймагт замд тээврийн хэрэгслийн жолооч нар зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлснээс осол ихээр гарч байна.

ЗЦА-ны ОНХХ-ээс улсын хэмжээнд зохион явагдаж байгаа “Орон нутгийн зам-Хөдөлгөөн соёл 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Лүн сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Ихтамир, Хөвсгөл аймгийн Их-Уул, Тариалан сумдад нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагатай хамтран улсын болон орон нутгийн чанартай авто зам, сумдаас сумдын хооронд дахь хайрхан болон шороон замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэхүү эрчимжүүлсэн хяналт шалгалтаар орон нутгийн замд хаанаас ч, хэзээ ч цагдаа гарч ирж болно гэсэн үг.


Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хариуцаж явж байгаагаа ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцноор аян замдаа аюулгүй, ая тухтай зорчих болохыг ЗЦА”наас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ