Хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг хийнэ

Манай улсад жилд хорт хавдрын 4000 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг байна. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар энэ тоо 2030 онд 6000-д хүрнэ гэсэн байдаг. Хавдрын өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх үүднээс ирэх есдүгээр сард урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Хорт хавдрын тэргүүн эгнээнд буюу 39 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Үүний дараа 15 хувийг ходоодны хорт хавдар, уушиг, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хорт хавдар эзэлж байгаа статистик байна.
Хорт хавдрын эмчилгээний төлбөрийг төсвөөс болон даатгалын сангаас хариуцаж ирсэн. Энэ нь өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээнд ордог. Мэс засал хийх үед эрүүл мэндийн даатгалын сангаас 75 хувийг, хувь хүн үлдсэн төлбөрийг гарган эмчилгээндээ ордог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ