Цэцэрлэгт цахимаар бүртгүүлж чадаагүй иргэд харъяа дүүрэгт хандаарай

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа билээ. “Цахим бүртгэл” 2018 оны энэ сарын 25-наас ирэх сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх, интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтан дүүрэг дээр 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ