Сар хиртэлт Улаанбаатрын цагаар энэ сарын 28-ны 02.24 цагаас эхлэн ажиглагдана

-Сар хиртэлт нь жилд хоёр удаа тохиох боломжтой зарим тохиолдолд гурван ч удаа ажиглахдах нь бий. Сарний хиртлийг дэлхийн шөнө болж байгаа талд байгаа хүмүүс нэгэн зэрэг ажиглах боломжтой байдгаараа онцлогтой. Энэ удаагийн хиртэл нь 28-ны 02 цаг 24 минутаас эхэлж цаг 19 минутад дуусна. Бүтэн хиртлийн үргэлжлжх хугацаа нь 1 цаг 47 минут орчим байна.
-Сарны хиртэлээс эрдэмтэд юуг ажиглаж, ямар судалгаа хийх боломжтой вэ?
-Нар, дэлхий, сар гурав нэг шугамд байрлаж, сар дэлхийн сүүдэрт орохыг сар хиртэх гэж нэрлэдэг. Сарны хиртлийг ажиглахдаа 0-4 хүртэлх таван ангилалд хувааж үздэг.
Тухайлбал, тэг нь маш харанхуй хиртэл. Сарны бүтэн хиртэлийн үед сар бараг харагдахгүй болдог. Нэгдүгээрт, Харанхуй хиртэл нь саарал эсвэл бор өнгөтэй ажиглагддаг. Хоёрдугаарт, гялалзсан улаан буюу зэв мэт өнгөтэй хиртэл. Энэ төв хэсгээрэй харанхуй, зах нь харьцангуй тод харагддаг.
Гуравдугаарт, Тоосго мэт улаан хиртэл. Энэ үед сар тод харагдана, шар өнгийн хүрээтэй байдаг. Дөрөвдүгээрт, маш тод зэсэн улаан хиртэл. Сар нь дэлхийн сүүдэрт орохдоо маш тунгалаг тод зэсэн улаан ажиглагддаг. Дэлхийн агаар мандлын тоосжилтоос болж эдгээр байдлаар ажиглагдана. Жишээ нь, Галт уул дэлбэрснээс хойш тохиовол маш харануй хиртэл болно.
-Сар дэлхий хоорондын зай хэдий хэдэн км вэ?
-Сар дэлхийг зуйван дугуйгаар тойрдог хамгийн ойдоо 362 мянган км, холдоо 405 мянган км дундажаар 384 мянган км зайтай.
-Сар хиртлийг ямар нэг шил зүүхгүй харж болох уу. Эрүүл мэндэд сөрөг нөлөө байдаг уу?
-Сарны хиртлийг энгийн нүдээр ажиглах боломжтой. Хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ