Туул голын дагуу аялал жуулчлалын бүс байгуулна

Баянзүрхийн гүүрнээс Алтанбулагийн гүүр хүртэл Туул голыг аялал жуулчлалын бүс болгохоор болжээ. Үүний дагуу БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хүрээнд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.

Санхүүжилтийг нь зарцуулах эрх Сангийн яаманд байгаа аж. Энэ талаар  БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Уг нь бодлогын хувьд Сангийн яам санхүүжүүлэлтээ хийгээд, манай яам бодлогоо гаргаад явах ёстой. Гэтэл энэ мэтчлэн төрийн ажил хэдэн яамдын дунд хийгдээд байгаа. Тиймээс Монгол Улсын маань хөгжил явахгүй байна” хэмээн дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ