Эрүүл байя гэвэл, аль хэр алхах хэрэгтэй вэ?

        Хүн эрүүл саруул байя гэвэл, өдөрт арван мянга алхах ёстой гэж  Оросын  геронтологийн  эрдэм шинжилгээ-клиникийн төвийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Ольга Ткачева РИА Новости агентлагт онцолжээ.

Хүний бие  хангалттай ачаалалтай байх үед ямар нэгэн горим тогтоон түүнийгээ сахих хэрэгтэй гэж  тэр дурдсан байна.

“Хүн бие махбодоо өдөр болгон идэвхтэй  байлгахыг тулд мэрийх  ёстой. Өдөрт тэр  арван мянга алхаж, 40 минут хурдан алхалж,  долоо хоногт ядахдаа хоёр удаа усанд сэлэх юм уу унадаг дугуйгаар явах ёстой” гэж Ткачева хэлжээ.

Үүнээс гадна,  60 наснаас хойш  идэвхтэй,  хэвийн аж  төрье гэвэл  хорт зуршлаасаа татгалзаж,  идэж буй хоолоо хянаж байх шаардлагатай мөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг байнга хэрэглэж байхыг зөвлөжээ.


                                                                                                                                                                                                                                С.Инда

 

                                                                                            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ