Хүүхдийн парк ажиллаж эхэллээ

Гүүрэн гарц барихтай холбоотойгоор паркийн зүүн талын замыг хаасан учир хүмүүс зүүн хойд хаалгаар нь орцгоож байв. Энэ хэсэгт галзуу хулгана сүрдэм харагдах ч ажиллаагүй байлаа.  Тоглоомууд 4000-5000 төгрөгийн үнэтэй аж. Нэг тоглоом дээр тоглоход хамгийн багадаа 4000 төгрөг төлөх тул хүүхдүүд 2-3 тоглоомыг тоглоод л бусдыг нь харж зогсоно.
Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд “Сансрын хөлөг” тоглоом эвдэрснээс гурван ч хүүхэд бэртэл авсан юм. Үүнтэй холбоотойгоор паркийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан ч энэ сарын 22-ноос ажиллаж эхэлжээ.

Одоогоор паркт 22 тоглоом ажиллаж байна. Энд байдаг тоглоомуудын дийлэнх нь Бээжингийн улсын үйлдвэрийн тоглоомууд аж. Харин хүүхэд бэртээсэн 'Сансрын хөлөг' тоглоомыг ашиглалтаас бүрэн гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин