Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Дэлхийн Хепатитын өдөр долоодугаар сарын 27-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Сүхбаатарын талбайд 12.00-17.30 цагийн хооронд “Хепатитыг илрүүлье, эмчилье” аяны хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ, элэгний эхо, фиброскан, эмчийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийх гэж байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65, 2018 онд 15-39 насны хүн амд үе шаттайгаар хепатитын В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг авахаар зорьсон.
Тиймээс 15-39 насны хүүхэд залуус, өмнөх шатны илрүүлэг, шинжилгээнээс хоцорсон 40-65 насны иргэд, 65-аас дээш насны ахмад настнууд та бүхнийг өнөөдөр тохиож буй "Дэлхийн хепатитын өдөр"-ийн хүрээнд зохион байгуулагдах гэж буй олон нийтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ