Гэрэлт гудамжны замыг будсантай холбоотойгоор албаныхан мэдээлэл хийнэ

Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа. Өчигдөр орой орсон борооны улмаас тус замын будаг урсаж, арилжээ.

Албан бус эх сурвалж тус замыг “Жоби” худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд будаж тохижуулсан, ингэхдээ замын тэмдэг тэмдэглэгээ будах зориулалтын будаг ашигласан хэмээж байсан юм. Энэ талаар буюу Гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд албаныхан мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ