Гэрлийн гялбаа сааруулагчийг зарим автомашинд үнэгүй нааж өгч байна

Орой үдшийн цагаар орон нутгийн замд жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйгээс болж осол гаргах тохиолдол олон гардаг байна. Учир нь харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секунтын турш юу ч харах боломжгүй болгодог. Үүнийг хурц гэрлийн гялбаанд орох гэж ярьдаг байна. Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг гэдгийг Замын цагдаагаас гарсан тоон мэдээлэл харж болно. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг гэх мэт хэд хэдэн бэрхшээл шалтгаан бий.

Өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим нэг автомашинд үнэгүй нааж өгч байгаа аж. Энэхүү наалт нь гэрлийн тусгалын гялбуулах хэсгийг байхгүй болгодог эерэг талтай юм байна. Мөн гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ