Оросын иргэн Монгол руу 184 ширхэг алмаз нэвтрүүлхийг завджээ

Энэ сарын эхээр ОХУ-ын иргэн их хэмжээний алмаз чулууг Монгол улс руу нэвтрүүлэх зорилготойгоор авч яваад Оросын автозамын Хиагт боомтод саатуулагджээ. Тодруулбал, нэг сая гаруй рубльтэй дүйцэх хэмжээний 184 ширхэг алмаз эрдэнийг холбогдох бичиг баримтгүйгээр тээвэрлэж явсныг холбогдох албаныхан тогтоосон байна.

Тус иргэн ОХУ-ын Сахагийн БНУ-д оршин суудаг болох нь тогтоогдсон аж. ОХУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаныхан алмазыг автомашины тээшнээс илрүүлжээ. Энэ тухай мэдээллийг Дорнод Сибирийн Тээврийн мөрдөн шалгах удирдах газар вэб сайтаараа дамжуулан өчигдөр цацсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ