Үер, устай холбоотой дуудлага ирээгүй гэв

Нийслэлд хоёр өдөр дараалан усархаг бороо орж байна. Үер устай холбоотой дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн талаар тодруулахад “Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд орсон борооны улмаас олон айл өрх үерт автаж онцгойн тусламж авсан. Үертэй холбоотой 280 гаруй дуудлага ирснээс 28-д нь тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлсэн байна. 10 хоногийн устай борооноос хойш ард иргэдэд үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж, албан байгууллагуудад үүрэг чиглэл өгснөөр өөрсдийнхөө эд хөрөнгийг хамгаалж байгаа. Уржигдраас эхлэн орсон борооноос хойш өнөөдрийн байдлаар манайд үер устай холбоотой ганц ч дуудлага ирээгүй байна” гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Сүхбаатар дүүрэгт гэхэд үерийн усанд автсан, автах магадлалтай 600 гаруй айл өрх байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ