Ажлын байр хангалтгүй үнэлэгдсэн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

        Үйл ажиллагаа эрхлэх хаяг дээрээ байхгүй, ажлын байр нь хангалтгүй үнэлэгдсэн, ажлын байрны нөхцөл шаардлага хангахгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 24-ний өдрийн "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай" А/678 дугаар захирамжаар нэг сарын хугацаатай түдгэлзүүллээ. Дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.20-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ