Эрдэнэтийн төвийн бүсийн наадмаас

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Эрдэнэт хурд-2018" төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадам нар, хур тэгширсэн эдгээр өдөр Орхон аймагт болж байна. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо. Нээлтэд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэр, аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, "Эрдэнэт" үйлдвэрийн гадаадын түнш, зочид төлөөлөгчид оролцов.

"Эрдэнэт хурд-2018" даншиг наадамд есөн насны ажнай тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид цэц булаалдан, улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдлаа. "Эрдэнэт" үйлдвэрийн Олон нийттэй харилцах алба, TV 5, "Сүлд" хамтран орон даяар шууд дамжуулсан юм. 




\

СЭТГЭГДЭЛ БИЧИХ