Э.Эрдэнэмандах рубик шоо хөлөөрөө эвлүүлж, дөрөвдүгээр байрт шалгарчээ

Өчигдөр буюу долдугаар сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотод явагдсан Рубик шооны "Beijing Summer 2018" тэмцээнд нийт 350 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн багш Э.Эрдэнэмандах амжилттай оролцон, хөлөөр эвлүүлэх төрөлд дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Тэрээр улсын дээд амжилтыг 30 секунд болгон шинэчилснээс гадна дэлхийн чансаанд 30 дугаарт, дундаж үзүүлэлтээрээ (39,05 секунд) дэлхийн чансаанд 40 дүгээрт бичигдэн тус төрөлдөө Монгол Улсын хамгийн өндөр чансаатай тамирчин боллоо. Хэрвээ бэлтгэл дээрх дундаж үзүүлэлтээ үзүүлж чадсан бол тэрээр энэ тэмцээнд түрүүлэх ч боломжтой байсан аж.

Рубик шооны тэмцээн нь төрлийн хувьд хоёртойгоос долоотой шоо, гурвалжин, мегамикс, терамикс гээд 10 төрлөөр, мөн харахгүй эвлүүлэх, хөлөөрөө эвлүүлэх, нэг цагийн дотор харахгүйгээр хэдэн шоо эвлүүлэх вэ гэх мэт нийт 20-иод төрлөөр зохиогддог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ