Э.Сумъяабат аймгийн арслан боллоо

Булган аймгийн түүхт 80 жилийн ой долдугаар сарын 27-29-нд болж өнгөрлөө. Тус аймгийн цол олгох 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харъяат, "Лимитед моторс" ХХК, "Булган хан" дэвжээний бөх, аймгийн начин Э.Сумъяабат найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэв.
Могод сумын харъяат, "Булган хан" дэвжээний бөх, сумын заан Б.Баяржаргал үзүүрлэж, аймгийн заан цолны болзол хангасан юм. Түүнчлэн Сайхан сумын харъяат, ХААИС-ийн оюутан, аймгийн арслан Г.Ганбаатар, Хутаг-Өндөр сумын харъяат "Импрайд" группийн бөх, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарч чимэг нэмсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ