Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргыг албан өрөөнд нь хутгалжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй юм байна. Түүнийг хутгалуулсан тухай дуудлагыг тамгын газрын ажилчид нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан байна.
Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ