Нийслэлийн 353 өрхийн цахилгааныг залгаж, хэвийн байдалд орууллаа

Улаанбаатар хотод их хэмжээний бороо үргэлжлэн орчны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороонд нийт 16 байрны зоорийн давхар их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж, цахилгааны утсанд чийг өгсөн учраас 353 өрхийн цахилгааныг бүрэн хязгаарлаад байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд дээрх 16 байрны 353 өрхийн цахилгааныг түр залгаж, хэвийн байдалд нь оруулсан байна. Шуурхай ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын нийт 200 гаруй хүн ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ