Bloomberg шатахууны үнэ хямд байдаг улс орны жагсаалтыг танилцууллаа

        Bloomberg агентлагаас шатахууны үнэ нь хямд улс орны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Венесуэл улс тэргүүлсэн байна. Тус улсад нэг литр шатахууны үнэ 0.01 ам.доллар ажээ. Венесуэлд шатахууны үнэ хямд байгаа нь гиперинфляцтай нь холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. 

ШАТАХУУНЫ ҮНЭ НЬ ХЯМД УЛС ОРНЫ ЖАГСААЛТ /НЭГ литр ШАТАХУУНЫ ҮНЭ/

  1. Венесуэл - 0.01 ам.доллар
  2. Иран - 0.28 ам.доллар
  3. Кувейт - 0.35 ам.доллар
  4. Нигер - 0.42 ам.доллар
  5. Египет - 0.43 ам.доллар
  6. Саудын Араб - 0.54 ам.доллар /Газрын тос олборлолтоороо дэлхийн томоохон улсын нэг/
  7. Малайз - 0.55 ам.доллар
  8. Индонез - 0.68 ам.доллар
  9. Арабын Нэгдсэн Эмирт улс - 0.68 ам.доллар
  10. ОХУ - 0.72 ам.доллар

Шатахуун нь үнэтэй улс орны жагсаалт /нэг литр шатахууны үнэ/

  1. Хонконг - 2.10 ам.доллар
  2. Норвеги - 2.02 ам.доллар
  3. Нидерланд - 1.93 ам.доллар
  4. Грек - 1.92 ам.доллар
  5. Итали - 1.92 ам.доллар
  6. Дани - 1.90 ам.доллар
  7. Израйл - 1.87 ам.доллар
  8. Португал - 1.83 ам.доллар
  9. Финлянд - 1.79 ам.доллар
  10. Франц - 1.79 ам.доллар

Шатахууны үнэ мэдэгдэхүйц ялгаатай байгаа нь хоёр хүчин зүйлтэй холбоотой байдаг ажээ. Нэгд, Европчууд түүхий эдээ импортолдог тул орон нутгийн боловсруулах үйлдвэрийн борлуулалтын ашиг бага байдаг юм байна. Хоёрдугаарт, шатахуун нь үнэтэй улс орны хувьд хүн амд эзлэх ДНБ нь өндөр байдагтай холбоотой ажээ. Жишээлбэл, Норвеги эсвэл Нидерланд улсад амьжиргааны түвшин Венесуэлтэй харьцуулахад өндөр бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт нь тогтвортой байдаг гэж ОХУ-ын Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлын сангийн судалгааны газрын захирал Александр Пасечник хэлжээ.

Шатахууны үнэд нөлөөлдөг гуравдагч хүчин зүйл бол улс орнуудын нутаг дэвсгэрийн хэмжээ гэдгийг судлаачид онцлов. Тодруулбал, Европын орнууд жижигхэн нутаг дэвсгэртэй. Иймээс шатахууны үнэ өсөх нь ард түмний амьжиргаанд нөлөөлөх нь бага. Харин том нутаг дэвсгэртэй улс орнуудад шатахууны үнийн өсөлт ард иргэдийнх нь амьжиргаанд шууд нөлөөлдөг ажээ.

Мөн геополитикийн нөхцөл байдал шатахууны үнэд чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Жишээлбэл, Венесуэлд шатахууны үнэ хямд байгаа нь гиперинфляцтай нь холбоотой ажээ. Иран улсын хувьд шатахууны үнэ амьжиргааны түвшнээс дээгүүр байгаа нь улс төрийн дотоод нөхцөл байдал болон олон жилийн туршид үйлчилж буй хоригтой холбон тайлбарлаж байна.

Шатахууны үнийг тогтоох, тогтвортой барихад улсын төсвийн бодлого чухал ач холбогдолтой гэдгийг ФИНАМ судалгааны төвийн шинжээчид онцлов. Энэ нь экспорт, импорт болон онцгой албан татвартай шууд холбоотой гэнэ.

ОХУ-ын хувьд Bloomberg-ээс гаргасан жагсаалтын аравдугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Тус улсад шатахууны үнэ тавдугаар сард шатахууны үнэ дөрөвдүгээр сартай харьцуулахад 5.6 хувиар, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар өссөнд ард түмэнд нь дургүйцлээ илэрхийлсэн билээ.

Улмаар ОХУ-ын Засгийн газраас 2018 онд шатахуун болон дизелийн онцгой алба татварыг тонн тутамд хоёр болон гурван мянган рублиэр бууруулах шийдвэр гаргав. Мөн Засгийн газрынх нь зүгээс шатахууны үнийг тавдугаар сарын 30-ны түвшинд барих үүргийг газрын тосны компаниудад өгсөн байна. Хэрвээ хэлэлцээрээ зөрчсөн тохиолдолд экспортын татварын хэмжээг нэмэхээр талууд тохиролцжээ. Энэ нь хилийн чанд руу шатахуун гаргаж буй компаниудад ашиггүй арга хэмжээ гэгдэв.

Дээрх арга хэмжээг авснаар ОХУ-д шатахууны үнэ байнга буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал зургаадугаар сарын 9-нд АИ-92 шатахуун 41.74 рубль, АИ-95 44.69 рубль байсан бол долдугаар сарын 30-нд АИ-92 41.53 рубль, АИ-95 59 рубль болж буурчээ.

Газрын тосны салбар дахь татварын зохицуулалтын асуудлыг ОХУ-ын Засгийн газар, парламент, шинжээчид хэд хэдэн удаа хэлэлцэж, 'Татварын код' болон 'Гаалийн татварын тухай' гэсэн хоёр хуулийг долдугаар сарын 25-нд баталжээ. Энэ хоёр хууль ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

Хуульд зааснаар 2025 он хүртэл газрын тосны экспортын татварыг аажим аажмаар бууруулна. Харин 2021 он хүртэл ашигт малтмалын олборлолтын татвар нэмэх ажээ. Ашигт малтмалын олборлолтын татвар нь газрын тос, байгалийн хий гээд бүгдэд нь хамаатай аж. Харин экспортын татварыг хилийн чанд руу илгээж буй газрын тос тосон бүтээгдэхүүнээс авах юм байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сар тутамд 15 хувиар өсвөл экспортын татвар үнийн дүнгийн 90 хувьд оногдох ажээ.

Ингэж татварын зохицуулалт хийснээр ОХУ-ын төсөвт 10.8 их наяд рубль орно гэж тооцоолжээ. Гэхдээ 3.4 их наядын алдагдал хүлээнэ гэв. Алсдаа ирэх 2019 оноос эхлэн 7.4 их наяд рублийн нэмэлт орлого олох боломжтой гэж үзэж байгаа ажээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ