“Драгон”-д орон нутгийн тасалбар борлуулах машин ажиллаж байна
Орон нутгийн зорчигч тээврийн автобусны тасалбар худалдан авах боломжтой “Gpay” машинуудыг нийслэлийн тодорхой цэгүүдэд байршуулж эхэлжээ. Тодруулбал, “Хүнс барааны зах“, Долоон буудал, “Драгон” зорчигч үйлчилгээний төв, “Старс” төв, ТБД андууд, Содон Бөмбөгөр, “Билэг их дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүр, “Sunday plaza”, “Баянзүрх” зорчигч үйлчилгээний төв, “Да хүрээ” үйлчилгээний байр болон “Нарантуул-2” худалдааны төв зэрэг найман газарт байршуулахаар болсон байна.
Энэ талаар Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн газраас тодруулахад "Одоогийн байдлаар зөвхөн “Драгон” худалдааны төвд байршуулаад байна” гэсэн хариулт өгсөн юм. Зорчигчид тасалбар худалдан авахдаа төлбөрийн карт болон иргэний үнэмлэхээ ашиглах шаардлагатай аж. Энэхүү машин үйлчилгээнд нэвтэрснээр иргэд хот хооронд зорчих тасалбараа авах гэж дугаарлах шаардлагагүй болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ