Урсгал сөрдөг жолооч нарын эрхийг хасдаг болжээ

Замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, бусдыгаа хүндэлдэггүй, хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг бүдүүлэг соёлгүй жолооч нарт Замын цагдаагийн албанаас хатуухан арга хэмжээ аваад эхэлжээ.
Тухайлбал, урсгал сөрж давхидаг жолооч нарт анхааруулга өгөхөөс илүү жолоо барих эрхийг нь гурван сараар хасч, торгуулийн арга хэмжээ авч байна.
Үүнийг ард иргэд болон жолооч нар маш зөв шийдвэр хэмээн дэмжиж байна. Дээр нь нэмээд буруу эгнээгээр дайрч орж ирж түгжрэл үүсгэдэг жолооч нарын эрхийг хасчихвал бас зүгээр байх гэсэн саналыг гаргаж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, замын хөдөлгөөнд соёлтой, хууль дүрмээ биелүүлж оролцдог гэр бүлийг урамшуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ