Тусгай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр боллоо

Хөгжлийн бэрхшээтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг шийдэхгүй саяхныг хүрээд байсан юм. Манай телевиз энэ асуудлыг хөндөн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан. Энэ ажил үр дүнгээ өгч, Засгийн газраас 10 дугаар цэцэрлэгийн барилгын тендер зарлах нэмэлт хөрөнгийг шийджээ.

Жил бүр улсын төсөв батлахад гишүүд тойрогтоо хэдэн арван тэрбумаар нь төсөв батлуулсан байдаг. Аймаг, сумын орох, гарах хаалга, хөшөө баримал гээд бишгүй их мөнгийг төсөвт тусгуулдаг хэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгын төсвийн талыг нь хасч байсан.

Манай телевиз 10 дугаар цэцэрлэгтэй холбоотой мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж байсныг эхлээд эргэн сануулъя.

10 дугаар цэцэрлэгийн барилгыг барих компани шалгарч, энэ ажил эхлэхээр болсон тухай салбарын сайд хэлж байна.

Тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг 186 дугаар цэцэрлэг рүү шилжүүлжээ. Цэцэрлэгийн барилга ашиглалтад ортол хүүхдүүд тус цэцэрлэгт хүмүүжих юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ