Алтай-Баянхонгор чиглэлийн замд эвдрэл үүсчээ

Үргэлжлэн орж буй усархаг аадар борооны улмаас орон нутгийн замд эвдрэл үүссэн байна. Тодруулбал, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозам дагуу Дэлгэр сумын нутгаар хүчтэй ширүүн бороо орсны улмаас үeр бууж 70-86 км-т хэсэглэн эвдэрчээ. Иймд тус чиглэлд зорчиж яваа жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

zam

СЭТГЭГДЭЛ БИЧИХ