Ирэх оноос түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог байна. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан.
Тодруулбал, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хамгийн энгийн, хямд, боломжтой арга бол түүхий нүүрсийг боловсруулж түлш үйлдвэрлэх гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллаж байна.
Түүнчлэн сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байгаа аж. Түүнчлэн энэхүү шийдвэр нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ