Аймгийн арслан А.Давааням хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас өгчээ

Энэ жилийн үндэсний их баяр наадамд зургаа давж, улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Н.Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулсан. Тэрээр  90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэсэн юм.

Харин өнөөдөр Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, жүдо бөхийн ОУХМ, ШШГЕГ-ийн "Сүлд" биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А. Давааням хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт тэргэнцэр гардуулжээ. Тэрээр хоёр дахь жилдээ аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас өгч байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ