Олон улсын гэрэл зургийн фестивалд манай улсын сурагчид оролцох эрхтэй боллоо

Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль 2018”-д манай улс албан ёсоор оролцох эрхтэй болжээ. Энэхүү фестивал нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээ өрсөлдөн оролцдог томоохон тэмцээний нэг юм.
Эх орноосоо шалгарах эхний шатны шалгаруулалтад нийт 20 орчим сургуулийн 40-өөд сурагч бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори” ахлах сургуулийн сурагчдийн бүтээл шалгарч тус фестивалд оролцох эрхээ авсан аж. Шалгаруулалтын үйл ажиллагааг "Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо" санаачлан зохион байгуулжээ.
Дашрамд дуулгахад, "Үй Цай" бүрэн дунд сургууль, "Шинэ Монгол" Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, "Монгол Тэмүүлэл" лабoратори сургууль, Багануур дүүргийн Лаборатори, түшиц "Боловсрол" цогцолбор сургууль, 52-р сургууль, 11-р сургууль, Сүхбаатар дүүрэг Эрдэмтөгс сургууль, Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл 5-р сургууль зэрэг сургуулиуд оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ