Цацрагийн хувийн тунг хэтрүүлсэн хоёр тохиолдол гарчээ

Монгол улсад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг анагаах ухаан, судалгаа шинжилгээ, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, зам, барилга, нисэхийн аюулгүйн үзлэг шалгалт, хил гаалийн салбарт ашиглаж байгаатай холбогдуулан тэдгээрт ажиллаж буй цацрагтай ажиллагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тиймээс цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны долдугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд нийслэлийн мэргэжлийн хяналтаас зохион байгуулжээ.

Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 157 байгууллагын 635 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлэхэд зөвшөөрөгдсөн  хэмжээнээс хэтэрсэн хоёр тохиолдлыг илрүүлсэн байна. Одоогоор шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад тогтмол хамруулж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн мэргэжлийн хяналтаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ