Түц эрхлэгчид амиа хорлоно хэмээн сүрдүүлжээ

Нийслэлд автобусны буудлуудад зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан буулгаж буй юм.
Тус үйл ажиллагааны явцад ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эсэргүүцэл маргаантай багагүй тулгарч байгаа ажээ. Зарим иргэд ТҮЦ-ээ бараатайгаа ачуулсан, бараагаа олж авч чадаагүй, хүний эд хөрөнгө сэтгэл санаагаар хохироож байна гэх гомдлоор хотын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудын ажлын байрны үүдэнд очиж эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн тэд “Хоолноос салгасан эрх баригчид аа, харж бай. Хоолойгоо хэрчиж, амиа хорлоно" хэмээн хэлж айлган сүрдүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ