Дөрвөн чиглэлийн замыг түр хаана

Нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа. Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг дулааны шугам өргөтгөл хийгдэнэ. Тодруулбал, авто замыг дулааны шугам өргөтгөх шинэчлэх зорилгоор 2018 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны наймдугаар сарын 06-ний өдөр хүртэл түр хаахаар боллоо.
Авто зам засварын ажил хийгдэх газрууд
- Баянзүрх дүүргийн V хороо, Сод Монгол ШТС-ын баруун талд наймдугаар сарын 04-нөөс 10-ны хооронд авто зам сүвлэнэ.
- Чингэлтэй дүүргийн I хороо, Мөнгөн завьяа, 3, 4-р байрны туслах зам наймдугаар сарын 04-нөөс 05-ны хооронд авто зам сэтэлж гүйцэтгэнэ.
- Сүхбаатар дүүргийн XI хорооллын 34-р байрны зам наймдугаар сарын 04-нөөс 05-ны хооронд авто зам сэтэлж дулааны шугам засна.
- Баянзүрх дүүргийн Жуковд дулааны шугам засварлана, зам хаахгүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ