Ханиад, таргалалт хоёр холбоотойг эрдэмтэд тогтоожээ

        Илүүдэл жинтэй хүмүүс  ханиад томуугаар бусдыг бодвол, удаан өвчилж, хэвийн жинтэй хүмүүсээс илүүтэйгээр халдвар тараадаг байна. Мичиганы их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийснийг хэвлэлд мэдээлжээ.

Үүнийг тогтоохын тулд эмч нар гурван улирлын  турш ханиад томуугаар өвчилж байсан 1800  хүний өвчний түүхийг судалсан байна.

Тийнхүү  томуугын вирус  тарган хүмүүсийн биед 42 хувиар илүү  удаан хугацаагаар  байдаг нь тодорхой болжээ.

Таргалалт нь дархлааны хариу  үйлдлийг  алдагдуулж, үрэвслийг  илүү архаг шинжтэй болгодог гэж эмч нар үзэж байна. Үүнээс болоод, вирус хүний биед удаан хугацаагаар  байж болдог ажээ.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ