Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алдлаа

Хэнтий аймаг, Мөрөн сум Чандгана багийн “Гичэгний гол” гэдэг газар өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин, иргэн Ц-ийн эзэмшлийн ачааны автомашинтай мөргөлджээ.
Ослын улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн 64 настай эмэгтэй И, 42 настай эмэгтэй Т, 13 настай эмэгтэй Х нар нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ