13 нэр төрлийн нарийн боовыг дөрвөн цагийн дотор хийжээ

"Цэргийн наадам-2018" олон улсын тэмцээний "Хээрийн гал тогоо" төрөлд нийт 12 улсын тогооч нар автоматын буудлага, 50 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр 1, 2 дугаар хоол, зууш, хүйтэн ундаа, талх нарийн боов, биеийн тамир гэсэн төрлүүдэд өрсөлдлөө. Монгол Улсын Зэвсэгт хүчний тогооч нар Азербайджан, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, БНХАУ, Ангола, Беларусь улстай өрсөлджээ.
Тэмцээний гуравдугаар хэсэг болох талх нарийн боовны төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ээлжийн тогооч, ахлагч О.Батцэцэг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тогооч, дэд ахлагч Ц.Цэцэгсүрэн нар 13 нэр төрлийн талх нарийн боовыг 20 хүнд хүртээмжтэйгээр дөрвөн цагийн дотор үйлдвэрлэн 300 оноо авахаас 292 оноог авч тэргүүлсэн байна. Мөн багаараа биеийн тамирын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн 10 орныг ардаа орхин хоёрдугаар байр эзлэн цомын эзэн болов. Ийнхүү "Хээрийн гал тогоо" тэмцээний нийлбэр дүн гарч хурандаа Б.Батнямаар ахлуулсан баг дөрөвдүгээр байрт шалгарч тэмцээнээ амжилттай өндөрлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ