Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд гол усанд гурван хүүхэд осолдож амиа алджээ

Өнгөрсөн амралтын хоёр өдөрт гурван хүүхэд гол усанд осолдож харамсалтайгаар амиа алдлаа. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хар тээг гэх газар” өчигдөр усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт мотоциклоор мал хариулж байсан тус багийн харьяат иргэн М /19 настай, эрэгтэй/, С /10 настай, эмэгтэй/ нар  урссан байна. Онцгой байдлын албаныхан  10 настай, эмэгтэй С-ийг эсэн мэнд гаргасан бол 19 настай залуу амиа алдсан байжээ.

Түүнчлэн өнгөрсөн бямба гаригт  Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, “Шинэ өргөө” хотхоны харалдаа “Туул” голд хоёр хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн харьяат А  /13 настай, эрэгтэй/, Ч/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг онцгой байдлын аврагчид голоос гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тиймээс үер усны аюулаас үр хүүхдээ хамгаалж байхыг онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ