Багш нар цалин нэмэхээс нааш хичээл эхлүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийллээ

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд зохион байгуулалтад орж, нэг жил тойрон тэмцсэн ч цалин нэмэгдсэнгүй.
Энэ хугацаанд багш нарын цалингаас зуны амралтаар хасдаг байсан анги даасан мөнгө, дэвтэр зассаны нэмэгдлийг хасаагүй. Мөн төрийн бүх албан хаагчдад 300 мянган төгрөгийг олгосон. Ийм хоёр л өөрчлөлт гарсан. Бид 9 сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна.
Энэ тухай газар газрын багш нар ярьж байна. Наймдугаар сарын 8-ны өдөр Цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд, шийдвэрээ гаргана гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ