Иргэдийн 94 хувь нь МАН-ын төрийн эрх барих үйл ажиллагааг хангалтгүй гэж үзжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэрэг хэд, хэдэн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Үдээс өмнө УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүй СЕХ-нд хүргүүлэхийг С.Эрдэнэ энэ үеэр онцолсон.

Харин яг одоо “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж байна. Энэ аяны хүрээнд уулзсан иргэдийн 94 хувь нь МАН-ын төрийн эрх барих үйл ажиллагааг хангалтгүй гэж үзсэн байна. АН-ын ҮБХ-ны IV хурал өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ