Цэцэрлэгийн цахим бүртгэлд 60429 хүүхэд бүртгүүлжээ

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа билээ. “Цахим бүртгэл” 2018 оны энэ сарын 25-наас ирэх сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн 677 цэцэрлэгт энэ жил 114 мянган хүүхдийг хамрагдана. Үүнээс төрийн өмчийн 227 цэцэрлэгт 83621 хүүхэд элсүүлэх бөгөөд цахим бүртгэл явуулж байгаа билээ.
Цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 60429 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлээд байна. Бүртгэл эхэлсэн эхний өдрүүдэд эрчимтэй бүртгүүлж байсан бол сүүлийн өдрүүдэд багасч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ