“Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөрт 150 хүүхэд хамрагдаж байна

Монгол Улсын хэмжээнд 11400 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд байна. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт, хандлагыг бий болгох, тэдэнд ээлтэй тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулах, төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байдаг.  Тиймээс хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Ээлтэй ертөнц” ТББ-тай хамтран “ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ” хөтөлбөрийг найм дугаар сарын гуравнаас наймны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт нийслэл, орон нутгаас нийт 150 хүүхэд болон тэдний асран хамгаалагчид хамрагдаж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэх, эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас зөв мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна хүүхдийн хөгжлийн түвшин тодорхойлогдоно гэж албаныхан үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ