Хүнсний дэлгүүрээс бэлэн мөнгө хулгайлсан этгээдүүдийг барьжээ

Өвөрхангай аймгийн Бүрд сумын тавдугаар багт байрлах хүнсний дэлгүүрт 2018 оны наймдугаар сарын 04-05-ны шилжих шөнө хулгай орж, бэлэн мөнгө алдагдсан гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Тодруулбал тус сумын харьяат Х.П, Б.Л нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон хариуцлага хүлээлгэсэн байна.

Иймд иргэн та гэр, орон байрныхаа хаалга, цонхонд бэхэлгээ, хамгаалалт хийж, аж ахуй нэгж, байгууллагынхаа ойр орчмыг камержуулж, хулгайчид боломж олгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ