Алтай Таван Богдын байгаль хамгаалагч нарт мотоцикл өгчээ

“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “Rally For Rangers Foundation” төрийн бус байгууллагаас Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчийг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклоор хангав.

Энэ үеэр “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын нэрэмжит Хүндэт тэмдгээр шагнажээ. Мөн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнасан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ